Дэд онцлохУлс төр

Шинээр бүрдэх парламентын гишүүд нутгийн зөвлөл, холбоод удирдахыг хоригложээ

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Дээрх хуулиудад УИХ-ын гишүүний эрх үүрэг, ёс зүй, хариуцлагыг чангатгах чиглэлд нэлээдгүй өөрчлөлтүүд ороод буй юм. Тухайлбал,

-УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаасаа үг үйлдлээрээ сөрж, няцвал хариуцлага хүлээх, гишүүнээс чөлөөлнө.

-УИХ-ын гишүүдийн  зарим эрхийг хязгаарлажээ. Жишээ нь, улсын төсвийн зардал болон алдагдлыг нэмэгдүүлэх хууль санаачлахыг хориглосон. Чуулганы хуралдаанаар төсөв хэлэлцэж байхад гишүүн бүр тойрогтоо төсөв хуваарилуулах нэрээр зардал өсгөдөг байсныг болиулав. Гишүүд төсвийн зардал нэмэх санал гаргах эрхгүй бөгөөд хуралдаан даргалагч уг саналыг хүлээн авахгүй.

-Гишүүд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, томоохон хөтөлбөр рүү чиглэсэн хууль санаачлах эрхтэй. Хэрвээ Үндсэн хуульд заасан урт хугацааны хөгжлийн бодлого руу чиглээгүй хууль санаачилбал, Үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх үндэслэл болно гэж УИХ-ын тухай хуульд тусгасан байна.

-Гишүүд янз бүрийн сонгуульт албан тушаал хашдаг байдлыг хязгаарлажээ. Тодруулбал, гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоодыг удирдахгүй. Өөрөөр хэлбэл, шинэ парламентын гишүүд давхар ТББ, ямар нэгэн сонгуульт албан тушаал хаших эрхгүй гэсэн үг.

-Гишүүд бусдыгаа гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.

– УИХ-ын чуулганы хуралдаан даргалагч гишүүнийн ирцийг бүртгэхдээ гишүүний тойрог, нэрээр нь хүрэлцэн ирсэн, ирээгүй, хуралдаан тасалсан гишүүн тус бүрээр нь танилцуулдаг болно.

-УИХ-ын гишүүд дэг зөрчвөл хариуцлага тооцож, уг үйлдлийг нь Ёс  зүйн дэд хороогоор авч хэлэлцэнэ.

-УИХ-ын гишүүн ёс зүйн зөрчил гаргавал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал хөндөгдөнө гэдгийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн