ОнцлохУлс төр

Хүүхдийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хуралдаанаар энэ онд хийх хяналт шалгалт, сонсгол зохион байгуулах зэрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, баталлаа. Тодруулбал, Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын талаарх мэдээллийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар сонсох нь зүйтэй гэсэн горимын саналыг тус дэд хорооны дарга С.Эрдэнэболд гаргав. Уг саналыг дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэнээр Улсын Их Хурлын Ажлын хэсгийн мэдээллийг Байнгын хороогоор хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Энэ жил 17 ажил үйлчилгээг дэд хороо төлөвлөжээ. Тухайлбал, хүний эрх, эрх чөлөө хангагдаж буй эсэх, хууль тогтоомжуудын хэрэгжилтийн хүрээнд хяналт шалгалт явуулах, улсын төсвийн төсөл болон хэлэлцүүлэгт хүний эрхийн дүн шинжилгээ хийх, хүн төвт парламентын стратеги төлөвлөгөөний хүрээнд хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх талаар аймаг, дүүргийн Засаг дарга нартай байгуулах гэрээнд заавал тусгадаг байх чиглэлийг Засгийн газарт хүргүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр боловсруулах хүрээнд “Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын дүн шинжилгээ”-г боловсруулах талаар Олон Улсын парламентын холбоотой санал солилцох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн хэрэгжилт, цахим орчин дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, Хүүхдийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэргийг төсөлд тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн