ОнцлохУлс төр

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авах хүсэлтэй байгааг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин танилцууллаа. Нэг талаасаа парламентыг хариуцлагажуулахаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл ч, нөгөө талаасаа парламентын дархлаа, парламентын ардчиллыг эмзэг байдалд оруулах магадлалыг тооцож, шийдвэр гаргахад тус бүлгийн гишүүдийн оролцоог хангах үүднээс нэг өдрийн завсарлага хүсэв.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүсэлтийг хүлээн авснаар нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүний 2025 оны долдугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы Пүрэв (2026.04.09) гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлүүлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан юм. Гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт тайлбарыг авсан бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураалт явуулав. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн