“Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох, экспортод чиглэсэн агро үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор шинжлэх ухаан, инновацад суурилсан агро үйлдвэрлэлийн бүсийг хөгжүүлж байна. Энэхүү зорилгын хүрээнд олон улсын түвшний мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа.
Тодруулбал, “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба нь БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (KIST), JCI Progress салбар байгууллага, JCI Wonju салбар байгууллагуудтай хамтран хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр өндөр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Тус хөтөлбөрт шалгарсан нэг оюутан 2026 оны есдүгээр сард эхлэх хичээлийн жилд Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн магистрын хөтөлбөрт бүрэн тэтгэлэгтэйгээр суралцах боломж бүрдэх юм.
Суралцах чиглэл:
- Хүнсний биотехнологи
- Иргэний болон байгаль орчны инженерчлэл
- Биотехнологи
Тэтгэлгийн нөхцөл:
- Сургалтын төлбөр
- Дотуур байр
- Сар бүр 1,000,000 вон амьжиргааны тэтгэлэг
Тавигдах шаардлага:
- Эцэг, эх хоёулаа Монгол Улсын иргэншилтэй Монгол Улсын иргэн байх;
- Дээрх чиглэлээр бакалаврын зэрэгтэй эсхүл 2026.05.31-ны өдрийн байдлаар бакалаврын зэрэг хамгаалсан байх;
- Бакалаврын дипломын голч дүн 3.0 дээш байх;
- Суралцаж төгсөөд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсэд ажиллах;
- IELTS-6, TOPIC-4, TOEIC-277, TOEFL-80 ба түүнээс дээш оноотой байх;
Материал хүлээн авах сүүлийн хугацаа 2026.04.13-ны өдөр хүртэл байна.
Материал илгээх хаяг: progress@jcimongolia.mn , agro_city@ulaanbaatar.mn
Бүртгэлийг дараах линкээр орж бөглөнө үү.
https://forms.gle/PK7wKkLMPsv9xdQV9
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоос дээр дарж авна уу
https://drive.google.com/…/1Yym8IfVhRQaFJOQnT…/view…
Маягтыг доорх холбоос дээр дарж татна уу
https://docs.google.com/…/1ThkcRwD5yIfLEOBZDVGiJfu…/edit
Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй ирээдүйн судлаач таныг урьж байна.





























With havin so much content and articles do you ever run into any problems of plagorism or copyright infringement? My site has a lot of completely unique content I’ve either created myself or outsourced but it looks like a lot of it is popping it up all over the web without my agreement. Do you know any methods to help protect against content from being ripped off? I’d really appreciate it.