Дэд онцлохУлс төр

ХҮН: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжихгүй

ХҮН намын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн П.Ганзориг “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг парламент буюу гишүүдийн ёс зүй болон сахилга хариуцлага, гэмт хэрэгт холбогдсон бол эгүүлэн татахыг дэмжиж байна. Гэхдээ энэ өргөн барьсан хуульд Үндсэн хуульд заасан агуулга, зохицуулалтынхаа агуулгаас хальсан учраас УИХ-аар хэлэлцэн батлахыг дэмжихгүй” гэв.

Мөн “Сонгуулиар хариуцлага тооцдог байх нь ардчилсан парламентад тохирно. Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төсөл батлагдвал УИХ-ын гишүүнийг ҮХЦ-ээс эгүүлэн татна. Намууд улс төрийн зорилгоор гишүүдийг эгүүлэн татах асуудлыг ярьж, төр засаг тогтворгүй болох эрсдэлтэй гэх байр суурь илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн