Дэд онцлохНийгэм

Гандангийн жишиг гудамж тохижилт, бүтээн байгуулалтад 36 нэгж талбарыг чөлөөлж, 82-т нь үнэлгээ хийжээ

Гандангийн тохижилтын ажлыг эрчимжүүлж, бусад газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж байна.

Энэ талаар НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр “2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын 41 удаагийн захирамжаар 130 нэгж талбарын 16.89 га талбайг чөлөөлөөд байна. Мөн Гандангийн жишиг гудамж тохижилт, бүтээн байгуулалтын газар чөлөөлөх нэгж талбарыг нэмэгдүүлж, 160 нэгж талбар чөлөөлөхөөр болсон. Өнөөдрийн байдлаар 36 нэгж талбарыг чөлөөлж, 82 нэгж талбарт үнэлгээ хийгээд байна. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг байршуулах газрын асуудлыг шийдвэрлэж, нүүлгэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд тус хороонд хийх том оврын авто машины зогсоолын нөлөөлөлд өртсөн 23 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж, 12 нэгж талбарт эд хөрөнгийн үнэлгээ хийж байна. Тухайн байршилд зураг, төсөв хийлгэхээр зургийн ажлын судалгаанд оруулсан. Том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

1 Comment

  1. Have you ever considered publishing an e-book or guest authoring on other sites? I have a blog based upon on the same ideas you discuss and would really like to have you share some stories/information. I know my subscribers would enjoy your work. If you are even remotely interested, feel free to shoot me an email.

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн