Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээллийг эхлээд сонсов.
Тус яам 2025 онд Турк, Итали улстай стратегийн түншлэл, Чех, Польш, Узбекстан, Киргиз улстай иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоосныг төрийн тэргүүний түвшинд хэрэгжүүлсэн төрийн айлчлалуудын үеэр албажуулж, олон нийтэд зарласан байна. Мөн Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлуулсан юм. Ингэснээр Монгол Улс НҮБ-ын 192 гишүүн улстай, 3 ажиглагч улстай дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын бүх гишүүн улсуудтай дипломат, найрсаг харилцаа тогтоосон цөөхөн улсын нэг болсон хэмээн онцлов. Энэ нь манай гадаад бодлогын үзэл баримтлалын нэг чухал зорилго байсныг сайд тэмдэглэж байв.
Тайлант онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшний 17, Улсын Их Хурлын даргын түвшний 5, Ерөнхий сайдын түвшинд 3, Гадаад харилцааны сайдын түвшний 18 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлж, Засгийн газар хоорондын комиссын 9 хуралдааныг зохион байгуулж, Гадаад харилцааны яам хоорондын 19 зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ. Мөн Засгийн газар хоорондын 26 баримт бичиг байгуулах ажлыг зохион байгуулсан аж. Байгууллага хоорондын 157 гэрээний төслийг хянаж, санал өгч, гэрээ байгуулах зөвшөөрлийг олгосон байна. Дээрх өндөр дээд түвшний айлчлал, арга хэмжээг 2024 онтой харьцуулахад Монгол Улсын гадаад харилцаа болон Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд идэвхжин, өргөжиж байгааг илэрхийлнэ гэлээ.
Иргэдэд хүргэх консулын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, цахимжуулах ажлын хүрээнд англи хэл дээрх 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим апостиль гэрчилгээг и-монголиа системээр дамжуулан есдүгээр сараас олгож эхэлсэн гэв. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд 2025 онд улсын төсвөөс 600 сая төгрөг төсөвлөгдсөн байна. Тайлант онд тус сангийн Зөвлөл долоон удаа хуралдаж, хилийн чанадад нас барсан 29 иргэний шарил чандрыг эх оронд нь авчрах болон бусад заалтыг үндэслэн 236 иргэнд нийтдээ 526.8 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна.




























Hello! I could have sworn I’ve been to this
blog before but after browsing through some of the post
I realized it’s new to me. Nonetheless, I’m definitely delighted I found it and I’ll be book-marking and
checking back often!