УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар, Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээллийг сонсчээ. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс авсан завсарлагатай холбоотой асуудлаар мэдээлэл солилцож, УИХ-ын гишүүн УИХ дахь Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин мэдээлэл өгчээ.
Бүлгээс гарсан шийдвэрийн талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Манай бүлгийн өнөөдрийн хуралд 25 гишүүн оролцож, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг хоёр одтой шийдвэр гаргалаа. Гэхдээ хувь УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ байр сууриа илэрхийлж болно гэж үзлээ. УИХ-ын гишүүнд одоогийн хуулиар эгүүлэн татах заалт байдаг. Парламентыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Тэгвэл Ардчилсан парламентын тогтолцооноос ухарч, дархлаагүй болгож, эрх болон эрх чөлөөнөөс ухарна гэж үзэж байна. Энэ хуулийн төслийн санал хураалт ирэх Пүрэв гаригт УИХ-аар хэлэлцэнэ. Бид энэ өдрөөс өмнө улс төрийн шийдвэрээ гаргахаар Улс төрийн зөвлөлөө хуралдуулах шаардлага тулгарч байна” гэлээ.




























It’s appropriate time to make some plans for the future and it is time to be happy. I have read this post and if I could I desire to suggest you some interesting things or suggestions. Maybe you could write next articles referring to this article. I wish to read even more things about it!