Дэд онцлохШуурхай

Цахилгааны шөнийн хөнгөлөлтөд ингэж хамрагдана

“Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоол гарсан. Энэ дагуу цахилгааны хөнгөлөлтөд айл өрх, ААН-үүд хамрагдаж байна.

Хөнгөлөлтийн хувь, хамрах хүрээ:

Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг дараах байдлаар хөнгөлнө:

– 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь

– 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь

Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлнө.

Хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл:

Өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрх

Цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар хэрэглэх

Цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх

Хөнгөлөлт тооцох хугацаа:

2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 2024 оны 4 дүгээр сарын 01 хүртэл

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

2 Comments

  1. Really impressed with the service here. The rewards are generous and the community vibe is great. If you are looking for a top notch spot, check out istanaimpian1.

  2. This is a solid choice for anyone looking for a stable gaming site. No lags and the withdrawals are processed surprisingly fast. ph89jili

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн