Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 5,339,294 хүн тун вакцин хийсэн байна. Үүнээс
- I тунд 2,265,984
- II тунд 2,163,572
- III тунд 909,738 хүн тус тус хамрагджээ.
Өчигдөр гэхэд л улсын хэмжээнд 1,623 иргэн коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунг хийлгэсэн байна.
Өнөөдрийн байдлаар вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 28 хувь, 18-аас дээш насны иргэдийн 47.5 хувьд хүрлээ.
Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 18-аас дээш насны хүн амын 50 хувьд хүрвэл Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулж, Шар түвшинд шилжүүлэх тухай Засгийн газраас мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн иргэдийн 2.5 хувь буюу ойролцоогоор 47,880 гаруй хүн дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдвал “Шар” түвшинд шилжинэ гэж тооцоолж болохоор байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0



























