Дэд онцлохШуурхай

Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана

МАН-ын XXX Их хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ авлигатай тэмцэх тэмцлийг улам эрчимжүүлэхээ мэдэгдсэн юм.

Тодруулбал, “Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна.

Монгол ардын нам шинэ зуунд улс төрийн манлайлагч байр сууриа хадгалахын тулд авлигатай хийх тэмцлийг улам бүр эрчимжүүлэх ёстой. Энэхүү тэмцэл нь намын гишүүн бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх учиртай.

Өнөөдөр намын даргын хувьд Монгол ардын намын их хурлаар хэлэлцүүлж, улс төрийн шийдвэр гаргах үндсэн дөрвөн сэдвийн нэг нь намаас томилогдсон гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгаж, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэхтухай юм.

Монгол төр хүчирхэг, шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байх ёстой. Төрийн хариуцлагын тогтолцоо, бүтээмжийг сайжруулахын тулд бид сонгодог парламентын засаглалыг улам бүр төгөлдөржүүлэх учиртай. Нийгэм хурдацтай хөгжихийн хэрээр төлөөллийн зарчим алдагдаж, нийгмийн бухимдал үүсч байна. Парламент бол ард түмний төлөөллийн нийлбэр юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн