Олон тооны хэрэглэгчийн хувьд фэйсбүүк компаний үйлчилгээ хэдэн цагаар тасалдав. Сошиал медиа платформоос гадна Whatsapp чат үйлчилгээ, Инстаграм зургийн аппликейшнд мөн нөлөөлжээ. Үүний шалтгаан нь системийн шинэчлэлт хийсэнтэй холбоотой байсан бололтой.

Алдаа мэдээлдэг downdetector.com вэбсайтад АНУ, Европ, Колумби, Сингапур зэрэг орнуудаас 10.6 сая алдааны мэдээлэл ирсэн байна. Facebook болон түүний охин компаниудын энэхүү тасалдалыг Downdetector сайт “урьд өмнө бүртгэгдэж байгаагүй хамгийн том тасалдал” хэмээн онцолжээ.
Төв европын цагаар 5.45 цагаас хойш Facebook сайтын хэрэглэгчид алдаа заасан хуудас эсвэл веб хөтөч нь холболт үүсгэж чадахгүй байна гэсэн мессежээс өөр зүйл харахгүй байв. Whatsapp дээр мессеж илгээх боломжгүй байсан бол Instagram дээр дахин ачаалалт хийгдэхгүй байв.

Бараг долоон цагийн дараа үйлчилгээ аажмаар эргэн сэргэсэн байна. Сайтын үйлчилгээ аажмаар хэвийн горимоор ажиллаж эхэлсний дараа Facebook -ийн техникийн баг твиттерээр дамжуулан хэрэглэгчдээсээ уучлалт гуйсан байна. “Дэлхийн өнцөг булан бүрт байгаа бидэнд итгэл хүлээлгэсэн олон зуун сая хэрэглэгчдээсээ уучлал хүсье” гэж багийнхан твиттер хуудсандаа бичжээ. “Бид өөрсдийн апп, үйлчилгээнд нэвтрэх эрхийг сэргээхийн тулд шаргуу ажилласан бөгөөд одоо дахин онлайн горимд шилжсэндээ баяртай байна. Биднийг дэмжсэнд баярлалаа” гэж жиргэсэн байна.




























Great goods from you, man. I’ve take into account your stuff previous to and you’re simply extremely magnificent. I actually like what you have got right here, really like what you are saying and the way in which through which you say it. You’re making it entertaining and you continue to care for to stay it wise. I cant wait to learn far more from you. This is actually a wonderful web site.