
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Нямбаатар тушаал гаргаж орон тооны зөвлөхөөрөө Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг томилжээ.
Академич С.Нарангэрэл нь Монгол Улсын хууль зүй судлалын нэрт эрдэмтдийн нэг. Тэрээр Монголын хуульч эрдэмтдийн дундаас анх удаа Монгол улсын ШУА-ын жинхэнэ гишүүнээр 2000 онд сонгогджээ. Тэрээр 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, мөн Улаанбаатар хотын ерөнхий Прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, Монголын өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч зэрэг хууль сахиулах төв ба орон нутгийн байгууллагын удирдах ажилтнаар ажиллаж байсан билээ.
БОЛОВСРОЛ:
1961-1971 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль
1971-1975 онд МУИС-ийн Хуулийн салбар
1984-1988 онд ЗХУ-ын Москва хотноо Бүх Холбоотын Институтын аспирантур
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1975-1985 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш
1985-1988 онд Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогч
1988-1990 онд Улсын Ерөнхий прокурорын туслах
1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1991-1992 онд Парламентын дэргэдэх академийн дэд захирал
1992-1996 онд УИХ-ын гишүүн
1996-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд профессор
1997-2000 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч
1999-2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал
2010 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор