Дэд онцлохНийгэмШуурхай

Гадаадад байгаа монголчуудад анхаарах талаар хамтран ажиллах хүсэлт хүргүүлжээ

Монгол Улсын Засгийн газар дэлхийн нийтийг хамарсан коронавируст цар тахлын улмаас хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй байгаа 10 мянга гаруй иргэнийг аль болох богино хугацаанд эх оронд нь авчрахаар зорьж, татан авах ажиллагааг эрчимжүүлж байна.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайванаас өгсөн чиглэлийн дагуу Ази, Европ, Америк, Австрали, Африк тивийн нийт 55 улсаас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа монгол иргэдээ татан авч дуусах хүртэлх хугацаанд тэдэнд зохих анхаарал тавьж, нөхцөл байдал нь хүндэрсэн, тухайлбал оршин суух зөвшөөрөл, виз сунгуулах, Ковид-19-ийн шинжилгээ болон коронавируст халдварт өртсөн тохиолдолд шаардлагатай эмчилгээнд хамруулах, санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд боломжит дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг дээрх орнуудын Засгийн газарт тавиад буй аж.

Үүний зэрэгцээ хоёр болон олон талын шугамаар иргэддээ туслах зарим арга хэмжээ авч байгаа гэсэн. Тухайлбал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран Турк улсад гацсан манай улсын иргэн 200 орчим өрхөд хүнсний тусламж олгох зэргээр ажиллаж буй аж гэсэн. Энэ чиглэлийн үйл ажиллагаа цаашид ч үргэлжлэх юм байна.

Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс хилийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс зогсоогоод байгаа ч хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ шат дараатай авч буй. Өнөөдрийн байдлаар Улсын онцгой комиссын шийдвэрээр нийт 12 чиглэлд 38 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 44 орноос 14000 орчим иргэнээ эх оронд нь авчраад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн