Дэд онцлохЭдийн засаг

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн батлагдсаны дараа төсөвт тодотгол хийнэ

Шинэ бүрдсэн парламент төсөвт тодотгол хийнэ. Учир нь, коронавирусийн улмаас экспорт хумигдаж, манай улсын төсвийн орлого тасалдсан. Тэгвэл он гарсаар эхний зургаан сарын байдлаар төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр тасалдаад байгаа аж. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Сангийн яам төсөвт тодотгол хийх төслөө хэзээ УИХ-д өргөн мэдүүлэх вэ?

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тодорхой болсны дараа төсөвт тодотгол хийнэ. Одоогоор Монгол Улсын төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарсан байгаа. Шинэ бүрдсэн УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүн яригдаж байна. Энэ долоо хоногт Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн батлагдвал ажилдаа ороод явах байх. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН төрийн эрх барихаар болсон. Тэгэхээр мөрийн хөтөлбөр болон бүтэц бүрэлдэхүүнээс шалтгаалж төсвийн тодотголоо хийх болно.

-Коронавирусийн улмаас эдийн засагт ямар нөхцөл байдал үүссэн бэ?

-Манай улс бусад оронтой харьцуулахад коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй. Хил хаасантай холбоотойгоор экспорт, уул уурхайн орлогод тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Уул уурхайтай холбоотойгоор ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа.

-Шинээр хоёр яам нэмж байгуулах талаар яригдаж байна. Төсөв улам зузаарах эрсдэлтэй юм биш үү?

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тодорхой болсны дараа энэ талаар яръя.

-Гадаад худалдааг сайжруулахын тулд төсөвтэйгээ хэрхэн уялдуулах вэ?

-Төсөв хийхдээ бүх зүйлтэй уялдуулдаг. Энэ зарчмаараа явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн