Улс төрШуурхай

Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын 2020 оны сонгуулийн саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн 48 дугаар ерөнхий боловсролын дунд сургуулийн спорт танхимд байрлаж буй УИХ-ын 2020 оны сонгуулийн 23 дугаар тойргийн 23-8 дугаар хэсгийн хорооны санал авах байранд морин цагт очиж, УИХ-ын 2020 оны сонгуулийн саналаа өгөв.

Тус хэсгийн хороонд БЗД-ийн 1300 гаруй иргэн саналаа өгөх бүртгэлтэй бөгөөд 11:30 цагийн байдлаар сонгогчдын ирц 20 хувьд хүрсэн байв. Энэ нь өмнөх сонгуулиудын ирцтэй харьцуулахад өндөр үзүүлэлт төдийгүй иргэд сонгогчдын идэвх маш сайн байгааг харуулж байна гэж хэсгийн хорооны дарга онцолж байв.

УИХ-ын 2020 оны сонгуулийн БЗД-ийн 23 дугаар тойрог нь нийт 53 хэсгийн хороотой бөгөөд 381 иргэний саналыг зөөврөөр авсан бол нийт 112,083 иргэн санал өгөхөөс 12:00 цагийн байдлаар 24,564 нь саналаа өгч 21 хувийн ирцтэй байгаа аж.

Монгол Улсын Ерөнхиий сайд У.Хүрэлсүх саналаа өгснийхөө дараа ард иргэд болон сонгогчиддоо хандан сонгуульдаа идэхтэй оролцохыг уриалсан юм.

Тэрбээр, “Өнөөдөр Монголчуудын хувьд баярын өдөр. Төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-аа байгуулах эрхээ ард түмэн маань эдэлж байна. Дэлхийн хэмжээнд цар тахал гарч хүмүүсийн амьдрал хүндхэн байгаа ч улс орнууд төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуулийг амжилттай зохион байгуулж байгааг манай ард түмэн мэдэж байгаа. Монгол Улс ч УИХ-ын сонгуулиа цаг хугацаанд нь зохион байгуулж, ард иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Сонгуулиа ч амжилттай зохион байгуулж байна. Иргэд маань маш сайхан идэвхтэй оролцож байгаа юм байна. Дэгтэй, эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай, халдвар хамгааллын дэглэм баримталж байгаа нь ажиглагдаж байна. Сонгуульд ажиллаж байгаа албан хаагчид “Иргэд, ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад ирц сайн байна” гэж хэлж байна. Энэ удаагийн сонгуульд 2000 онд төрсөн шинэ мянганы иргэд маань саналаа өгч байна. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоно гэдэг бол төр улсаа байгуулж байна гэсэн үг. Монголын ард түмэн шударга сайхан нийгэмд амьдаръя гэж хүсч байгаа. Шударга нийгмээ байгуулах үргэлжлэл явагдаж байна гэж бодож байна. Монголынхоо ард түмэнд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.УИХ-ын сонгуульд оролцож буй нам, эвсэл, нийт бие даагчиддаа сонгуульд нь амжилт хүсье. УИХ-ын сонгууль маань ямар нэгэн маргаангүй, иргэдийнхээ эрхийг зөрчилгүйгээр төр улсаа эмхлэн байгуулсан, үймээн самуунгүй сайхан сонгууль болно гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Ард иргэддээ сонгуулийн баярын мэндийг дахин хүргэе” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн