Дэд онцлохНийгэм

Тусгаарлах байранд 2136 хүн байна

Эрүүл мэндийн яам Covid-19-т халдварын талаар мэдээлэл хийлээ. Манай улсын хувьд өнөөдөр 6 хүн тусгаарлалтаас гарлаа. Одоогийн байдлаар тусгаарлалтын байранд 2136 хүн ажиллаж байна.

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА: Өнөөдрийг хүртэл гадаадаас ирсэн 10 мянга 200 хүнд тандалт судалгаа хийсэн. Эдгээрээс 215 хүнд нь халдвар батлагдсан. Эдгээрээс одоогоор 168 хүн эдгэсэн. Эдгэсэн хүмүүсийн 80 нь сувилалд 60 нь гэртээ, 28 нь ажиглалтаас гарсан. Халдвар авсан хүмүүсийн 65 хувь нь эрэгтэй, 6-80 насны хүмүүс өвчлөлд өртсөн. Дунджаар 30 хоног эмчлүүлж байна. Бид зургаан лабораторид шинжилгээ хийж байгаа. Иргэдийн дунд тандалтын зорилгоор долоо хоногт 90 хүнээс шинжилгээ авахад, вирус илрээгүй.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ: ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.23/ нийт 249 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэж, ХӨСҮТ-өөс сувилалд шилжлээ. Насны хувьд 19-35 насны оюутан, тав нь цэргийн сургуулийн оюутан. Ойролцоогоор 28-40 хоног эмчлүүлсэн. Covid-19-т халдварын батлагдсан тохиолдол 215 болсон. Эдгээрээс 168 эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 47 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 41 хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна. Өнөөдөр Сиатллээс ирсэн хүмүүсийг тусгаарлах байранд хуваарилж, шинжилгээ хийх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн