Улс төр

Ардчилсан нам У.Хүрэлсүхийн ЗГ-ын ажлыг дүгнэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020-05-11/ хуралдаж, дараах хоёр асуудлыг хэлэлцжээ.

Нэгдүгээрт: Энэ долоо хоногт  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хааж буйтай холбогдуулан хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэн ярилцав.  Мөн эдийн засгийн нөхцөл байдал болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн тухай сонслоо. Үнийн өсөлт нь зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр огцом нэмэгдэж байна. Ялангуяа барилгын материалын үнийн хөөрөгдөл их байгаа тухай албаныхан мэдэгдэв. Цаашид үнийн өсөлттэй холбогдуулан анхаарч мэдээлэл өгөх нь зүйтэй гэв.

Хоёрдугаарт: Коронавируст халдварын цар тахлын улмаас иргэдийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах тулгамдсан асуудлыг хууль эрх зүйн хүрээнд, зөв зохистой арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал атал эрх баригчдын сонгуульд зориулсан худал амлалт, үр дүнгүй үйл ажиллагаа нь цаашид улсын эдийн засгийн нөхцөл хэрхэн нөлөөлөх тухай хэлэлцэв. Эрх баригчид коронавируст халдварын үеэр бодит амьдралд хэрэгжих ажил хийгээгүй бөгөөд эдийн засгийн нөхцөл улам бүр хүндэрч байгаа нь мэдэгдэж байна. Тиймээс коронавурист цар тахлын үеэр эдийн засгийн байдалтай холбоотой авч хэрэгжүүлж буй эрх баригчдын ажилд үнэлэлт өгөх, урьдчилан сэргийлэх, ажлын хэсгийг байгуулан ажиллахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн