Дэд онцлохУлс төр

Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой 40 гаруй хуулийг “засна”

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Коронавирус буюу (COVID-19) халдвартай холбоотой бие даасан, тусгайлсан хуулийн төслийг хүрээнд асуудал хэлэлцсэн. Мөн ноолуурын үнийн асуудал, үр тариа, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг дэмжиж ажиллах зэрэг цаг үеийн асуудлаар хуралдаж, тодорхой шийдвэр гаргалаа. УИХ-ын хаврын чуулган эхлээд хоёр долоо хонож байна. Энэ жил УИХ-ын сонгууль болно. Иймээс УИХ энэ тавдугаар сард нэлээн идэвхтэй хуралдах шаардлага үүсч байгаа. Бид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, баталсан. Дараагийн шинэ парламентын үйл ажиллагаа эхлэхэд дагаж мөрдөх хуулиуд бэлэн болсон байх шаардлагатай. Нийт 40 гаруй хуулийн төсөл байгаа. Үүнээс 10-аад хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай. Тухайлбал, УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Аудитын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай байна. Уг хуулиудыг тавдугаар сардаа багтаж хэлэлцэж дуусахаар, бүлгийн гишүүн санал нэгдлээ” гэв.

Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Коронавируст цар тахлын үед хэрэгжих нэг удаагийн хуулийн төслийн талаар мэдээллээ. Тэрбээр ”УИХ-аас өгсөн үүргийн дагуу коронавируст халдварын талаар цар тахлаас сэргийлэх тухай нэг удаагийн хууль гарч байгаа. Энэ хууль нь ДЭМБ-аас тогтоосон зөвлөмжийн дагуу хорио цээрийн зөвлөмж цуцлагдсан тэр өдрийг дуустал хүчинтэй байх юм. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд иргэдийн эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлах, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах зэрэг зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар бие даан шийдвэрлэх эрхзүйн харилцааг зохицуулсан. Гол зорилго нь Засгийн газарт санхүүгийн болон үйл ажиллагааны зохицуулалт хийх онцгой эрх үүсч, нөгөө талаас холбогдох байгууллагуудын хүлээх үүрэг, эдлэх эрхийг зохицуулсан заалт орсон. Хоёр хөршид халдварт өвчний тоо нэмэгдэж, нас баралт нэмэгдэж байгаа тохиолдолд иргэд үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ тогтоож, Эрүүгийн хуулиар баривчлах хүртэл арга хэмжээ авах зэрэг заалтуудыг хуульд тусгасан” гэлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

-Иргэд маск зүүгээгүй бол ямар хариуцлага тооцох вэ?

-Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар шийтгэнэ. Ингэхдээ торгуулийн арга хэмжээг нь өндөрсгөж өгсөн. Торгуулийг өндөр болгож, шаардлагатай бол эрхийг нь хязгаарлах, баривчлах ч арга хэмжээ авч болохоор зохицуулсан.

-Онцгой нөхцөлд алба хааж байгаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэж төсөлд тусгасан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Төрийн тусгай чиг үүргийн байгууллага цаг наргүй ажиллаж байна. Хүний нөөц хязгаарлагдмал байгаа. Илүү цагийн хөлсийг өнөөдрийг хүртэл бодож олгоогүй байгааг хуульчилж олгохоор тусгаж буй юм Мөн онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдэх гэх мэт зохицуулалт орж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн