
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байгаа юм байна. Уг хууль удахгүй УИХ-аар батлагдана. Дээрх хуульд коронавирусийн халдвараас сэргийлэхтэй холбоотой болон дагаж мөрдөх бүхий л асуудлыг хуульчлан тусгах аж. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Амны хаалт зүүхгүй байгаа хүнийг торгодог арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Эрсдэлийн судалгааг арван байгууллага хийж, халдвар тархах магадлал маш өндөр гэсэн дүгнэлт гарсан. Бид эрсдэл дунд байна. Амны хаалтаа зүүцгээе, гараа угааж, шаардлагагүй бол гадуур явахгүй байя гэсэн уриалгыг дахин дахин дэвшүүлж байна” гэжээ. Тиймээс амны хаалтаа зүүхгүй байгаа иргэдийг торгох зэрэг хуулийн зохицуулалтыг Цар тахлын эсрэг хуульд оруулахаар болжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0