Улс төрШуурхай

У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэжээ

УИХ дахь  МАН-ын бүлгийн хуралдаанаар банкны салбарын реформ,  зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт танилцуулахаар болжээ. Банкны салбарт реформ хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байгаа юм.

МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор  мэдэгджээ.

ЖДҮХС-д холбогдсон МАН-ын гишүүд дотроос УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний  бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн.

Түүнчлэн Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татагдсан Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн. Тэднийг “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” тул албадан ирүүлэх хүсэлтийг гаргасан ч шүүх зөвшөөрөөгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн