
Хүн ам олноор суурьших их хотын хувьд агаарын бохирдол бол даван туулах шаардлагатай хөгжлийн томоохон сорилт бөгөөд яг энэ асуудлыг амжилттай даван туулсан бодит жишээ олон байдаг.
Лос Анжелесын иргэд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хатуу түлшний хэрэглээгээ багасган, утаагүй бүсийг тогтоож хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулжээ.
Агаарын бохирдлыг амжилттай бууруулсан бусад хотуудын туршлагаас харахад төр засаг нь оновчтой бодлого, арга замыг тодорхойлж иргэд, оршин суугчид нь дэмжин, хэрэгжүүлж үр дүнд хүрдэг ажээ. Ингээд хамгийн энгийн арга замаар агаарын бохирдлыг бууруулж болох зарим санааг хүлээн авна уу.
-Ижил чиглэлд нэг машинаар хамтдаа зорчиж, машины хөдөлгөөнийг багасгаснаар агаарт цацагдах түлшний дутуу шаталтыг бууруулна.
-Нийтийн тээврээр зорчицгооё.
-Хүн бүр мод тарьцгаая.
-Зөв галлагааг хэвшүүлье.