Дэд онцлохЭнтертайнмент

Хүн байгалийн хүйн холбоог харуулсан “Energy” контемпорари балет тун удахгүй

Монголын балетын урлагийн хөгжил, шинэ өнгө төрхийг илэрхийлсэн “Energy” контемпорари бүжгэн жүжиг үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Хүн байгалийн хүйн холбоо, байгалийн үнэ цэн, түүнээс авах энерги, хайр энэрэлийг балетын уран тансаг гоо үзэмж, орчин цагийн бүжгийн урлагаар хослуулан толиулах энэхүү бүжгэн жүжиг энэ сарын 27-нд ганцхан удаа тоглогдох аж.

Тус уран бүтээл таван шинэ бүжиг дэглээчийн найруулгаар бүтсэн бөгөөд Монголд анх удаа дэлхийн суут хөгжмийн зохиолч Антионо Вивалдийн “Дөрвөн улирал” зохиол дээр орчин цагийн контемпорари урсгалаар дэглэн найруулсанаараа онцлог юм. Комтемпорари урлагийн талаар тодотгоход модерн, пост модерн урлагуудын халаа болсон урлагийн чиглэл гэж судлаачид үздэг.

Тоглолт  дөрөвдүгээр сарын 27-ны 19:30 цагт Corporate Convention Centre-т болно. Үзэгч та бүхэн Energy Contemporary Ballet пэйж хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн