
Японы уран гулгагчид анх удаа спортын хосын төрөлд дэлхийн аварга болж, түүхэн рекорд тогтоолоо. Тодруулбал, Японы Сайтама хотод болж буй ран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний спортын хосын төрөлд тус улсын уран гулгагч Рикү Миүра, Рюичи Кихара нар түрүүлэв.
Японы уран гулгагчид 222.16 оноо (богино үзүүлбэрээр 80.72 оноо, чөлөөт үзүүлбэрээр 141.44 оноо) авсан байна. Хоёрдугаар байранд Америкийн Алекса Книрим, Брэндон Фрейзер нар орсон бол (217.48, 74.64+142.84) Италийн Сара Конти, Никколо Мачи нар (208.08, 73.23+134.84) гуравдугаар байр эзэлжээ.
Өмнө нь тус улсын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хосын төрөлд мөнгө (2022), хүрэл (2012) медаль хүртэж байсан аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0