Дэд онцлохСпорт

МҮОХ-ны ерөнхийлөгч ОУ-ын хоккейн холбооны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсын хоккейн холбооны дэд ерөнхийлөгч Айваз Оморкановыг Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсад болсон 18 хүртэлх насны Азийн АШТ-ий зохион байгуулалт, Монголын баг тамирчдын амжилт, Монголын хоккейн холбооны үйл ажиллагаа болон шинээр баригдсан мөсөн өргөө нь ямар том боломжуудыг Монгол Улсад олгож байгаа талаар ярилцав.

Мөн ирээдүйд тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой хоккейн баг тамирчдыг бэлтгэн гаргахад МҮОХ-ны зүгээс анхаарахаас гадна Олон улсын хоккейн холбооны зүгээс дэмжиж ажиллахыг хүслээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол – Кыргызстан улсын хооронд шууд нислэг байгаа тул хоёр орны баг тамирчдын солилцоонд ихээхэн нэмэртэйг дурдаад, тус улсад зочлон, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн