Нийгэм

Коронавирусийн халдвартай 12 иргэний хоёр нь эдгэрчээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдвар авсан 12 иргэний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа иргэдийн хоёр нь эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Тиймээс хоёр хүнээ гаргах гэж байна. Гарсан хүмүүс гэртээ 14 хоног хорионд байна.

Мөн анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д хэвтэж байгаа 16, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 10 гээд нийт 26 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн