Нийгэм

Ардын жүжигчин, гавьяатууд УОК-т хандив өглөө

Монгол Улсын Ардын жүжигчин,  гавьяатууд хандивын аянд нэгдэж, 5,170,000 төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Тэд дэлхий нийтээр тархаад байгаа коронавируст цар тахалын аюулаас ард иргэдээ урьдчилан сэргийлж, хамгаалан ажиллаж байгаа Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагууддаа талархал илэрхийлэн, монголын нийт гавьяат цолтнууд, уран бүтээлчдээ хандивын аянд нэгдэхийг уриалсан юм.

Хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн