Дэд онцлохНийгэм

Шинэ автобуснуудыг 29 чиглэлд үйлчилгээнд явуулна

2023 онд хийх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд өнөөдрийн байдлаар 117 автобус Улаанбаатар хотод орж ирээд байна. Эдгээрээс эхний 30 автобусны тоноглолыг хийн, бэлтгэл ажлыг бүрэн хангаж, үйлчилгээнд гаргалаа. Тодруулбал, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас зургаан чиглэлд тус бүр таван автобусыг тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр үйлчилгээнд гаргаад байна. Үлдсэн 87 автобусыг энэ долоо хоногтоо багтаан үйлчилгээнд гаргах юм. Шинээр ирсэн 117 автобусны 100 автобусанд чиглэлийн төлөвлөлт хийгээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвийн жигд ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг бууруулах төлөвлөлтийн хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөжээ.

Нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөлтийг хийхдээ иргэдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэсэн байна. Ийнхүү тус төлөвлөлтүүдийг хийснээр шинэ суурьшлын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлж, гол гудамж, замууд дахь чиглэлийн давхцалыг тав хүртэлх хувиар бууруулах юм. Мөн богино эргэлтийг нэвтрүүлснээр тухайг чиглэлүүд дэх хүлээгдлийн хугацаа 40 хувиар, зорчилтод зарцуулах хугацаа 45 хувиар тус тус буурна гэж Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тооцоолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн