ШуурхайЭдийн засаг

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс дефолт эрсдэлээс бүрэн гарлаа

2023 оны нэгдүгээр сарын 11-ний Засгийн газрын ээлжит хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар  танилцуулсан байна.Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч төсвийн алдагдал 60 хувиар буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байна. Экспорт, гадаад худалдаа сайжирч байна. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд чиглэсэн боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд -3.9 хувьд хүрч унаад байсан эдийн засаг оны эцэст 4.0 орчим хувьд хүрч сайжирчээ.

2023 онд Монгол Улсын Засгийн газрын төлөх бондын өрийн зохицуулалтыг хийх зорилгоор Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголбанк хамтран шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн хөрөнгө оруулагчдын цахим уулзалтуудыг хийснээр 2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар 138 олон улсын хөрөнгө оруулагчдаас буюу Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас дөрөв орчим тэрбум ам.долларын захиалгыг ирүүлснээр өмнөх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүллээ.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх, экспорт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн, гадаад өрийн зохицуулалт буюу Засгийн газрын энэ жилийн томоохон бондын өрийг төлөх арга хэмжээг авснаар Монгол Улс дефолтоос бүрэн сэргийлж чадлаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн