Дэд онцлохУлс төр

Халиа тошин үүсэж буй байршлуудад авч буй арга хэмжээ

Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, үүний улмаас айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл гарч байна. Иймд халиа тошин үүсэж буй байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна.Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Толгойтын гол дагуу суурьшсан 50 айл халиа тошинд өртөж, гэр, байшин, хашаа нь усанд автан, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Тухайн байршилд ГУББГ-ын шуурхай удирдлагын баг гар ажиллагаа болон механизмаар суваг шинээр татаж, ухлагаас гарсан мөсөөр далан босгожээ. Түүнчлэн айлуудыг усанд автахаас сэргийлэн гүүрэн гарцан доорх гаргалгаанд 500 кг бодис хийж, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Үүнтэй холбогдуулан иргэд та бүхнийг жалга, сайр, булаг шанд, гол горхины орчимд болон үерийн хамгаалалтын далан, сувагт оршин суухгүй байхыг ГУББГ-аас анхааруулж байна. Тус байршлууд нь зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус, мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн