
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 21-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Монголын Хөрөнгийн биржийн IPO гаргахаар болсон. Ирэх даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ гэдгийг онцлов. Тэрбээр “Монголын Хөрөнгийн биржийн хувьцаа гаргахтай холбоотой өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хууль батлагдсан. Хуулиар зөвхөн хөрөнгийн бирж бус Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон “Эрдэнэс Монгол” группын харьяанд 110 гаруй ТӨХК байна. 34 хувь буюу хяналтын багцыг олон нийтийн хяналтад шилжүүлэх ажлыг эхний ээлжинд зохион байгуулна. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлага менежментийг оновчтой болгоно. Засгийн газар өнөөдөр Монголын хөрөнгийн бирж IPO гаргахаас эхлүүлээд төрийн өмчийн удирдлага менежментийг оновчтой болгох, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох ажил үүгээр эхэлж байна. 2023 он төрийн өмчийг олон нийтийн хяналтад шилжүүлсэн жил болох нь гэж үзэж болно” гэлээ.