
Төрийн ордонд өнөөдөр (2022.12.21) нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотойгоор холбогдох эрх мэдэл бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол болж байна.
Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны дөрвөн танхимд зэрэг явуулж эхэлсэн боловч зохион байгуулагчид болон оролцогчдын дунд үл ойлголцол үүссэний улмаас 13 цагаас эхлүүлэхээр хойшлууллаа.
Үүний өмнө 10 минутын хугацаатай үргэлжилсэн завсарлагын хугацаанд ажлын хэсэг хуралдаж, сонсголын дэг, зохион байгуулалтын асуудлыг дахин хэлэлцсэн юм. Ингээд 13 цагаас эхлэх сонсголыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар тогтжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0