
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) энэ сарын дундуур Сербийн нийслэл Белградад болж өндөрлөсөн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагаар дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Манай бөхчүүдээс Белградын дэвжээнээс мөнгөн медаль хүртсэн Д.Отгонжаргал шинэчилсэн чансаанд 50 кг-ын жинг тэргүүлж эхэллээ. Мөн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ М.Лхагвагэрэл /125 кг/ ОУХМ Б.Хулан /53 кг/ З.Занабазар /57 кг/ , ОУХМ Нармандахын Наранхүү /61 кг/нар тус тусын жинд дөрөвдүгээрт бичигдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
1
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0