Дэд онцлохУлс төр

МАН-ын бүлэг: Мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газраас боловруулсан “Мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах тухай” хуулийн төслийг дэмжжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Үүссэн нөхцөл байдалтай уялдуулж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, ялангуяа мах, гурил, шатахууны үнийг тогтвортой байлгахад Засгийн газраас үнэ тогтворжуулах хууль өргөн барих саналыг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжлээ. Махны үнийг тогтворжуулахад долдугаар сар хүртэл нөөцийн махыг хүртээмжтэй байлгаж, одоо байгаа үнэд нь барина. Гурилын үнийг тогтвортой барихад тариалалтын шат бүрийг хариуцлагажуулна. Хувийн хэвшлүүдээ дэмжиж байж энэ хэцүү цаг үеийн давна гэж бодож байна” гэлээ.

Хуулийн төслийг Засгийн газар боловсруулсан бөгөөд өнөөдөр 15.30 цагаас ээлжит бусаар хуралдаж, хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах юм байна. Ингээд энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт болох УИХ-ын нэгдсэн чуулганаас өмнө УИХ-д өргөн барихаар болжээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гарах зардлыг Монголбанкнаас санхүүжүүлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн