Улс төрШуурхай

Засгийн газар Украинд 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал, хуралдаанаар Украин улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Украин улсад 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болсон байна. Тодруулбал НҮБ-ын тусламжийн сангаас дамжуулж 150 мянган ам.доллар, Улаан загалмайн нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор дамжуулан 50 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн