Дэд онцлохУлс төр

Нээлттэй сонсгол явуулна

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хуралдаж Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Т.СаруулС.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн.

Ажлын хэсгийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигч Т.Саруул, С.Дондов, өмнө нь оролцогчоор бүртгэгдсэн Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нартай хийх томилгооны сонсголыг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 11:00 цагаас хийхээр тогтсон.

Томилгооны сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Томилгооны сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 17.00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Томилгооны сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон galsanbatb@parliament.mn хаягаар ирүүлнэ ү үгэж Ажлын хэсгээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн