Дэд онцлохЭдийн засаг

С.Амарсайхан: Монголоор дамжих хийн хоолойн ТЭЗҮ-г баталсан

Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсаар дамжин өнгөрөх байгалийн хийн төслийн ТЭЗҮ-г хоёр тал эцэслэн боловсруулж, албан ёсоор төслийг дараагийн  бодит ажил болгох түвшинд шилжсэн.

Миний бие Монгол Улс, БНХАУ, ОХУ-аар дамжин өнгөрөх байгалийн хийн хоолой барих ажлыг эрчимжүүлэх, хоёр талын ажлын хэсгийн Монголын талын ахлагчийн хувьд өчигдөр Газпром компанийн ТУЗ-ийн дарга А.Б.Миллертэй цахим уулзалт хийж, хоёр талын ТЭЗҮ-г эцэслэснийг хүлээн зөвшөөрч, 2023, 2024 оныг хүртэл эдийн засгийн үндэслэл дээр тулгуурласан дараагийн шатны инженер техникийн болон ажлын зургийг хийж боловсруулах асуудалд цаг алдалгүй дайчилж орохтой холбоотой үүрэг даалгавар өглөө. Цар тахлын амаргүй үед хоёр талын ажлын хэсэг уулзалдаж, ТЭЗҮ-г 12-р сарын 15-ны өдөр дууссан” гэв.

2003 оноос ярьж эхэлсэн энэ төсөл бодит ажил болох боломж бүрдсэнээр Монгол Улсын хувьд эдийн засгийн бүтцийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх боломжийг хийн хоолой төсөл бүрдүүлж байгаа аж.
Мөн тэрбээр “2024 он хүртэл зураг төслийн бэлтгэл ажил хийнэ. 2024-2027 оны хооронд бүтээн байгуулалт хийх төлөвтэй байна. Манай улс байгалийн хий хэрэглэдэг хэвшсэн улс биш учраас ойрын хугацаанд хэрэгцээ шаардлагатай хэрэглээгээ хангах, хийн хэрэглээнд аажмаар шилжиж,  эрчим хүчний дотоодын хэрэгцээг хийгээр хангах боломжтой гэж үзэж байна.Хоёрдугаарт, шинээр бий болох хот суурин газрын хэрэглээг хий рүү шилжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах, аж үйлдвэр, ахуйн хэрэглээнд хийн хэрэглээг нэвтрүүлэх тооцооллыг Эрчим хүчний яам хийж байна. Энэ тооцооллыг боловсруулж дууссаны дараа Оросын талд хүргүүлж, аль чиглэлээр ямар үе шаттай эхлүүлэх вэ гэдгээ эцэслэнэ. Хийн хоолой тавьснаар өөрсдөө хэрэглээгээ хангах, гаргалгаагаа гаргаж авах тухай асуудал яригдаж, хоёр тал зөвшилцсөн гэж ойлгож болно” гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн