НийгэмШуурхай

ДЭМБ: Пфайзер вакциныг зөв горимд хадгалсан бол хугацааг гурван сараар сунгаж болно

ЭМЯ: “Пфайзер” компанийн үйлдвэрлэсэн Комирнэти вакциныг хадгалалтын зөв горимд буюу цельсийн -60-90С хэмийн гүн хөлдөөгчинд хадгалах ёстой. Энэ нөхцөлд вакцины хадгалалтын хугацааг дахин гурван сараар сунгаж ашиглаж болохыг албан ёсоор мэдэгджээ.

Энэ талаарх захиаг ДЭМБ-аас 2021 оны есдүгээр сарын 21-нд “Пфайзер” компанид хүргүүлсэн байна. Ингэснээр манай оронд нийлүүлсэн вакцины хадгалалтын хугацааг гурван сараар сунгана. Иймд “Пфайзер” компани үйлдвэрээс гарч байгаа вакцины шошгон дээрх хүчинтэй хугацаагаа есөн сар болгож эхэлжээ хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн