Онцлох

Д.Тогтохсүрэн: Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар тооцоо хийж байна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит мэдээллээ хийлээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хоёрыг намын бүлгийн хурлаар хэлэлцлээ. Улмаар гишүүд үзэл баримтлалын хувьд дэмжлээ. Харин одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжвэл ажлын хэсэг байгуулж ажиллана. Хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэж, эцэслэн батлах нь зүйтэй гэж үзсэн.

Өнөөдрийн бүлгийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, мэдээлэл өгсөн. Нэгдүгээрт, хоёр хөрш болон Казахстан улсын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Тус улсад байгаа манай улсын иргэдийн эрх ашиг зөрчигдөж буй эсэхийг анхаарахыг Консулын газарт даалгасан. Хоёрдугаарт, улс орны дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед үнийн өсөлт нэмэгдэж байна. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгаа. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар судалгаа тооцоо хийж байна. Хил гааль дээр анхаарч, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байхад анхаарах чиглэлээр ярилцлаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн