
“Ковид-19”-ийн вакцинжуулалтыг хамгийн эхэнд эхлүүлсэн орнуудын нэг болох Израил вакцинд дахин найдлага тавиад байна. Тодруулбал, “омикрон” хувилбарын давлагаатай тэмцэхийн тулд дөрөв дэх тунг тариулахыг иргэддээ санал болгож эхэлсэн анхны орон болоод байна.
Израилд эхний ээлжинд зөвхөн дархлаа нь дарангуйлагдсан иргэдэд нэмэлт тунг тариулах боломжийг нээгээд байсан бол өнгөрсөн ням гарагаас 60-аас дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнууд дөрөв дэх тунг хийлгэх боломжтой болжээ. Өнгөрсөн онд тус улс вакцины нэмэлт тунг тарьж эхэлсэн мөн л анхны орон болж, бусад улс орнууд жишгийг нь дагасан юм.
Одоо дөрөв дэх тунгийн үр дүнгийн талаарх мэдээлэл бусад орнуудын хувьд ихээхэн ач холбогдолтой байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0