
Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 585 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 358 нь Улаанбаатар хотод, 196 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол байна. Энэ хугацаанд халдварын улмаас нас барсан гурван тохиолдол бүртгэгджээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2474 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4046 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн- 667
- Хүндэвтэр- 1577
- Хүнд- 208
- Маш хүнд 22 хүн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0