Дэд онцлохДэлхий дахиндНийгэм

Франц хөл хориогоо чангатгана

“Омикрон” хувилбарын тархалттай холбогдуулан Францын эрх баригчид коронавирустэй тэмцэх арга хэмжээг чангатгах шийдвэр гаргасныг тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгджээ.

Тодруулбал, нэгдүгээр сарын 3-наас эхлэн олон нийтийн үйл ажиллагаанд оролцох хүний тоо битүү газар 2000, задгай талбайд 5000-аас хэтрэх ёсгүй. Энэ журам гурван долоо хоног хэрэгжих төлөвтэй байна.

Үүнээс гадна, ажил олгогч нарт ажилтнуудаа долоо хоногт гурваас доошгүй өдөр гэрээсээ ажиллах боломжоор хангахыг үүрэг болгожээ. “COVID-19”-тэй хийж буй тэмцлийн хүрээнд эрх баригчид холын нийтийн тээвэр, мөн кино театруудад хоол, ундаа худалдах, авч орохыг хориглосон байна. Хотын төвийн дүүргүүдэд амны хаалт зүүх журмыг заавал дагаж мөрдөнө.

Үүний зэрэгцээ эрх баригчид хөл хорих цаг тогтоохгүй, сургуулиуд нэгдүгээр сарын 3-нд дахин нээгдэнэ гэдгийг Кастекс нэмж хэлэв. Тэрбээр мөн иргэддээ хандан коронавирусний вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалжээ.

Францын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, хэрэв парламент холбогдох хуулийн төслийг баталбал нэгдүгээр сарын 15-наас вакцинжуулалтын паспорт нэвтрүүлнэ.

Энэ нь ресторан, кино театр болон бусад олон нийтийн болон соёлын байгууллагуудаар үйлчлүүлэхдээ шинжилгээний сөрөг хариу биш, харин вакцин хийлгэснийг баталгаажуулсан баримт бичгийг үзүүлэх шаардлагатай гэсэн үг юм. Энэхүү арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал Францад болсон билээ.

Сүүлийн өдрүүдэд тус улсад коронавирусний халдварын тохиолдол огцом нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн