
Коронавирусийн вакцины дөрөв дэх тунг хийлгэж болох эсэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд мэдээлэл өгчээ.
Тэрээр “Европын Холбооны Улс болон АНУ-д зорчих иргэд өөрсдийн дөрөв дэх тунд хамрагдаж болно. Тухайлбал, Спутник V вакцины хоёр тун хийлгэсэн хүн дахин Pfizer вакцины хоёр тунг хийлгэж байж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Иргэд сайн дураараа Ковид19-ийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хамрагдах боломжтой. Монгол Улс 4-5 төрлийн вакцин иргэддээ хийсэн. Гадаадаас ирээд гэрийн ажиглалтад буй иргэд дөрөв хоногийн хугацаанд аль болох гадуур явахгүй байх хэрэгтэй” гэлээ.
Энэ сарын 25-наас эхлэн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр гарсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0