
ОХУ-ын Санкт-Петербургийн бараа, түүхий эдийн биржийн мэдээлснээр, “Премиум-95” бензиний ханш Европын индексээр Пүрэв гарагт 0.3 хувиар өсч, 1 тонн 60380 рубль болж, хоёр өдөр дараалан түүхэн дээд үнэд хүрэв. “Премиум-95” бензиний үнэ энэ оны есдүгээр сарын 15-наас 3,5 хувиар өсчээ. Бусад шатахууны үнэ мөн адил өсч байгаа бөгөөд нэг өдрийн дотор АИ-92 бензиний үнэ 0,7 хувиар нэмэгдэж, 56 610 мянган рубль, дизель түлш 0,3 хувиар нэмэгдэж 50 200 рубль болжээ. Авиакеросины үнэ мөн 1,8 хувиар өсч 1 тонн тутамд 51 640 рубль болов. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ хамгийн ихээр өссөн байна. Мазутын үнэ 2,8 хувь, 1 тонн нь 24 890 рубль, шингэрүүлсэн нефтийн хий 5,4 хувиар өсч, 1 тонн нь 41 670 рубль болсон байна. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас Оросын газрын тосны үйлдвэрүүдийн засварын ажил, зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих үетэй холбоотой биржийн үнийн хэлбэлзэл бий болсон. Үйлдвэрүүдийн төлөвлөгөөт засварын ажлууд хийгдэж дууссаны дараа үнийн хэлбэлзэл тогтворжино гэв.
Эх сурвалж: https://tass.ru/ekonomika/12487181