ОнцлохЭдийн засаг

Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 767 иргэнд олгоод байна

Ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулсан аравдугаар сарын нэгнээс 11 дүгээр сарын тавныг хүртэлх хугацаанд Төв банк болон банкнууд нийт 54 тэрбум төгрөгийн зээлийг 767 иргэнд олгожээ.

Вторая ипотека до погашения первой: риски и проблемы

Санхүүжилтийг эх үүсвэрээр нь задалбал 61 хувь нь Монголбанкны эх үүсвэр, үлдсэн нь банкнуудынх байна. Дөрөвдүгээр сард УИХ баталсан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Төв банк Засгийн газарт шилжүүлээд байсан ипотекийн зээлийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн санхүүжүүлж байна. Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн орлогоор 2020 оныг дуустал ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх юм.

Цаашид санхүүжилтийн эх үүсвэрийн тогтвортой тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөөд байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулсан юм. Ингэхдээ ипотекийн зээлийг зорилтот бүлгүүдэд чиглүүлж, урт хугацаанд зах зээлийн зарчимд тулгуурласан системд шилжүүлнэ. Олон Улсын Валютын Сангийн зөвлөмж болон олон улсын сайн туршлагатай нийцүүлэн орон сууцны ипотекийн зээлийг засгийн газар хариуцахад хамтран ажиллах стратеги баримтлах юм.

Мөн цар тахлын үеийн хуулиар Монголбанк 38 мянга 270 зээлдэгчийн хоёр их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулсан юм. Энэ нь ипотекийг зээлийн хөтөлбөрт хамрагдсан нийт зээлдэгчийн 53 хувьтай тэнцжээ.

 

Эх сурвалж: http://bloombergtv.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн