ОнцлохУлс төр

Сү.Батболдын булай дуусахгүй нь. Түүнд хамаарах 193.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг ийм улсуудад царцаасан баримтуудтай танилц

“Энэ хошууны булайг дэлгэвэл далай далай” гэдэг шиг УИХ-ын гишүүн Сү.Батболдын албан тушаалаа ашиглан төрөөс хумсалсан мөнгөө оффшорт байрлуулж, мөнгө угаасан хэрэг дэлхий дахинд Монголын нэрийг хөөтэй хутгаж байна. Монголын хууль, шүүхийн байгууллага худалдагдсан, нэг талд гарсан гэж итгэхгүй байж болно. Гэтэл дэлхийн хоёр улс, гурван аралд буюу нийт таван газар Сү.Батболд нарын хөрөнгийг царцаах шийдвэр гарчихсан нь нэгийг хэлж байгаа хэрэг. Хэн нэгэн энэ олон орны хууль шүүхийн байгууллагад мөнгө төлөөд хэрэг үүсгүүлнэ гэж байхгүй. С.Батболдын хөрөнгийг царцааж, захиран зарцуулах эрхгүй болсон нь хөдлөшгүй баримтуудаар нотлогдож байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат “УИХ-ын гишүүн С.Батболд, түүний төлөөний этгээд байж болзошгүй хүмүүст хамаарах Англид 20 сая, Хонконгод 30 сая, Сингапурт нэг сая, Жерсид 16 сая ам.долларын үнийн дүн бүхий хөрөнгө, эрхийг битүүмжлэх, царцаах захирамж тухайн улс орны шүүхээс гаргасан талаар хамтран ажиллаж буй хуульчид мэдээлэл ирүүлсэн. Эл процесс зургаан орны шүүх дээр зэрэг явагдаж байгаа” гэх мэдээлэл өгч байсан билээ.

С.Батболдод хамаарах хөрөнгөнүүдийг ийм улсуудад царцаагаад байна.

-Англи улсад 15 САЯ 235 МЯНГА 500 ПАУНД БУЮУ 59 ТЭРБУМ 850 САЯ ТӨГРӨГ

ХОНКОНГТ 234 САЯ ХОНКОНГ ДОЛЛАР БУЮУ 85 ТЭРБУМ 500 САЯ ТӨГРӨГ

СИНГАПУРТ 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БУЮУ 2 ТЭРБУМ 850 САЯ ТӨГРӨГ

ЖИРСИЙ АРАЛ 16 САЯ АМ.ДОЛЛАР БУЮУ 45 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГ

ВИРЖИЙНИЙ АРАЛД ХАРИУЦАГЧ НАР БОЛОН ХАМААРАЛ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХӨРӨНГӨ

НИЙТ 193 ТЭРБУМ 800 САЯ ТӨГРӨГИЙН МӨНГӨН ДҮН БҮХИЙ ХӨРӨНГӨ ЦАРЦААХ ШИЙДВЭР ГАРЧИХААД БАЙГАА ЮМ.

Түүнд холбогдсон хэргийн талаар нэхэн сануулбал, УИХ-ын гишүүн С.Батболдыг Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа “Оюу толгой” төсөл, “Эрдэнэт” үйлдвэр дээр хэлэлцээр хийхдээ хувьдаа ашиг олсон байх магадлалтай хэмээж, хамтран мөнгө угаасан байж болзошгүй гэх гадаадын хуулийн этгээдүүдийн хамтад нь Сингапурын Дээд шүүхэд өгөөд байгаа юм.

Нэмэлт баримтуудыг дурдъя.

-2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар УИХ-ын гишүүн Сү.Батболд болон түүний хамсаатнуудад 713 тэрбум төгрөгийн хохиролтой иргэний хэрэг үүсгэсэн байна.

-УИХ-ын гишүүн Сү.Батболд, БНСУ-ын иргэн Чён Чү Ёон нарын хамаарал бүхий хуулийн этгээдүүд дээр дурдсан зургаан оронд 193 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байна.

-УИХ-ын гишүүн Сү.Батболд, БНСУ-ын иргэн Чён Чү Ёон, түүний эхнэр Ким Хак Сёон нарын хамаарал бүхий 50 гаруй хуулийн этгээд Австрали, Сингапур, АНУ, Швейцар, Виржинийн арлууд, Хонг Конг, Их Британи зэрэг улсад байна.

-УИХ-ын гишүүн Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь БНСУ-ын иргэн Чён Чү Ёон, Ким Хак Сёон нарын хамаарал бүхий гурван компанитай 1 их наяд төгрөгийн гэрээ хийжээ.

-УИХ-ын гишүүн Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Оюу Толгой төсөлтэй холбоотой шийдвэр гарах бүрд Айвенхоу Майнз компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдландын удирдлагад болон хамтарч ажиллаж байсан түншүүдийн компаниудаас Сү.Батболдын төлөөний хүмүүсийн компаниуд мөнгөн болон бусад хөрөнгийг шилжүүлсэн байна. Дээрх баримтуудыг Нью-Йорк мужийн дээд шүүхийн маргаанд баримтаар авчээ.

Иймд УИХ-ын гишүүн С.Батболд нарт холбогдох нэхэмжлэлийг Сингапурын Дээд шүүх хянаж байгаа юм.

Нэхэмжлэгч талаас: Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-иуд

Хариуцагч талаас: УИХ-ын гишүүн С.Батболд, Чён Чү Ёон, Ким Хак Сёон, Cliveden Trading AG компани, Эоин Барри Саадьен, Everest VC Pte Ltd компани, Ponduver Pte Limited компаниуд оролцож байгаа юм.

Иргэдийн мэдээлэл дутуу байдлыг ашиглан ийм маргаан олон улсад гараагүй мэтээр хариуцагч талаас тайлбар өгч буй билээ. Эл нэхэмжлэлийн хүрээнд 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний аливаа хөрөнгийг захиран зарцуулах, шилжүүлэхийг хориглооод буй талаар хэвлэлүүд мэдээлээд байгааг ч энд дурдъя.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн